Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 36 бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцүүлэгт бэлтгэн батлууллаа. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Ээлжит чуулганы хугацаанд хяналтын чиглэлээр өмнөх чуулганы үед байгуулагдсан шалгалтын ажлын хэсэг үргэлжлэн ажиллав. Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц, байдлыг шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хороотой хамтран байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж танилцуулга, санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулсан болно. 3.Бусад ажлын талаар Намрын ээлжит чуулганы хугацаанд ипотекийн 8 хувийн зээлийн тухай Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл, инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэлийг сонсох болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан “Санхүүгийн зах зээлийн үндэсний форум-2016” сэдэвт 600 гаруй хүн оролцсон үндэсний форум зохион байгууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 2016-2018 оны хандлага, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг иргэдэд сурталчлан таниулах гарын авлагыг тус тус бэлтгэн хэвлүүлж гаргасан. Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 120 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлсэн бөгөөд бусад асуудлаар Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 30 албан бичиг явуулсан байна. Тайлант хугацаанд тус Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материалыг 210 гаруй удаа олшруулж тараав. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 12 нэгж, хуралдааны протокол 2 нэгж, албан бичиг 2 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөөд байна. 2.3. Эрх зүйн экспертийн албаны гүйцэтгэсэн ажлын мэдээлэл Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн алба нь хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төслийн бүрдэл хянах, төслийн эцсийн найруулгыг хянах, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргах, Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргахад, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн нэгдсэн сан бүрдүүлэх, ангилах үндсэн чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэлээ: 1/Хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нийт 95 хууль, тогтоолын /81 хууль, 14 тогтоол/ бүрдлийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw