131 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà “ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2016 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монголбанкнаас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тогтоолоор макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. 2016 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэх юм. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцийг 2016 оны эцэст 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувь байхаар тодорхойлсон. Төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлснээр дээрх зорилтод хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзлээ. Мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болох бодлогын хүүгийн түвшинд өөрчлөлт оруулах замаар нийт эрэлтэд нөлөөлөх ба инфляцийн зорилтот түвшинг хангах юм. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтоох зарчмыг ирэх онд үргэлжлүүлэн баримтлах ба энэ нь дунд болон урт хугацаанд дотоодын үйлдвэрлэл, экспорт, нийт эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад эергээр нөлөөлнө гэж үзсэн. Банкуудын гадаад зах зээлээс урт хугацаатай эх үүсвэр татах үйл ажиллагаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэр болон Монгол Улсын гадаад активт эерэг нөлөөтэй учраас уг үйл ажиллагааг дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ. Мөн Монголбанк валютын захад ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, валютын зах дахь зохисгүй хүлээлтийг зохицуулах зорилгоор уг зах зээлд оролцох болно. Валютын зээлийн эрсдэлийг зөв үнэлэх, орон сууцны ипотекийн зээлийн өсөлтийг зохистой түвшинд байлгах, зээлийн төвлөрлийг сааруулж, зээлийн багцын чанарыг сайжруулах, банкуудын валютын ханшийн эрсдэлийг удирдах чадавхийг сайжруулахад макро микро түвшинд бодлогын арга хэмжээг чиглүүлэх юм. Ийнхүү зохистой бодлогыг мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгсэлтэй нягт уялдуулах замаар эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй орчинг бий болгон бэхжүүлэх, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзлээ. Түүнчлэн тогтоолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах, улсын төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжилийг сайжруулахад чиглүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, зээлийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw