Чуулганы танилцуулга

123 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Уг тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоохдоо Байнгын хороодын саналыг үндэслэн тухай бүр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Б.Хатантуул Утас: 265504, 99116090 --- оо О оо --- “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ - 2030 БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тус тогтоол нь 4 үндсэн заалт болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон 1 хавсралтын хэсэгтэй байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний, салбарын болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах зорилготой Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар батлахаар тусгасан. Монгол Улсын төрийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 20262030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай болно. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн заалтын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: Нэг. Эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүний брэндийг бий болгож, экспортлох; аж үйлдвэрийн салбарт түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх; уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх; Монголын унаган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээг сайжруулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх; эрчим хүч, түлш шатахууны хангамжийн дотоодын найдвартай эх үүсвэрийг бий болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх; Хоёр. Нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх; иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх; ядуурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw