Чуулганы танилцуулга

121 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Хууль бүтцийн хувьд 6 бүлэг 24 зүйлтэй. Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулан явуулдаг болсон билээ. Мөн Монгол Улсын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх, ард нийтийн санал асуулга явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дараахь шинэ зохицуулалтыг бий болсон. Үүнд: -Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй. Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргах, санал асуулгад оролцохоо бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахгүй байх, иргэн саналаа нууцаар гаргах эрхийг эдэлнэ. -Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна. Санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. -Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс 45 хоногийн дотор явуулах, мөн гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал товлон зарлана. Санал асуулгаар авах асуудлаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулна. Мөн Улс төрийн нам, төрийн бус байгууллага нь Сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу ухуулга сурталчилгааг өөрийн зардлаар явуулж болох зохицуулалтыг бий болгосон. -Ард нийтийн санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд Сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны засаг даргын Тамгын газар, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн хэсгийн хороод тус тус эрхлэн зохион байгуулна. -Санал асуулга явуулахтай холбогдсон зардал, түүний төрөл, санал асуулгын зохион байгуулах сонгуулийн байгууллага түүний бүрэн эрх, иргэдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг арилгах, санал авах газар, хугацаа, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, өргөдөл гомдол шийдвэрлэх, харьяалал тогтоох зэрэг асуудалтай холбоотой харилцааг Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэхээр хуульд тусгасан. -Санал асуулгыг дангаар явуулж байгаа бол иргэдээс санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хэсгийг санал авах арваас доошгүй хоногийн өмнө байгуулж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw