167 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН “НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. 1.Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага Улсын Их Хурлаар батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 3.5, 3.6 дугаар зорилтын хүрээнд эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилтод арга хэмжээнүүд тусгагдсан. Иймд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкинд энэ оны 4 дүгээр сард тавьсан. 2.Төслийн зээлээр дараахь арга хэмжээг санхүүжүүлнэ: • Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжиж “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх. • Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох үүднээс зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх. 3.Төслийн санхүүжилт Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онуудад 2 үе шаттайгаар авах бөгөөд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөх хугацаа 12 жил байна. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээл /LIBOR хүү 2015 оны 10 дугаар сарын байдлаар 6 сарын 0,5284 хувь/-ийн нөхцөлөөр, хөрөнгө баталгаажуулсны төлбөрт жилийн 0.15 хувийн хураамжтай байна. Хөтөлбөр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552 --- оо О оо ---
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw