Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 72 зохион байгуулсан Ногоон сертификатын утга агуулга, хэрэгжилт, үйл явцын талаар олон улсын туршлага судлах аялалд оролцов. 2015.11.13-17 Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Улсын Их Хурлын даргын шадар туслах Ж.Батсайхан, Улсын Их Хурлын даргын Ажлын албаны ахлах референт Ч.Хосжаргал, референт Х.Ундрах, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны референт М.Отгон, Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн сэтгүүлч Б.Чанцалням нар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн хүн амын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчныг судлах, танилцах аялалд оролцов. 2015.11.15-20 Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ БНСВУ-ын нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, эмнэлгийн засаглал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай холбогдох хууль тогтоомжтой танилцав. 2016 .01.09-15 Улсын Их Хурлын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Цогтсайхан, Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд, Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал, Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Санхүү, эдийн засгийн албаны ахлах референт С.Тэрбиш, Тамгын газрын Номын сангийн шинжээч Б.Ариунаа нар Данийн Вант Улсын Фолькетингетийн Тамгын газарт туршлага судлах ажлын айлчлал хийв. БУСАД Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс нь айлчлал, гадаад арга хэмжээ хэрэгжих бүрт шаардлагатай, мэдээлэл, танилцуулга, лавлагааг холбогдох хүмүүст гаргаж өгсөн. Мөн тухайн улсын лавлах, харилцааны лавлах, парламент хоорондын харилцааны лавлахуудыг шинэчилж баяжуулах ажлыг тогтмол хийж, уулзалт ярианы сэдэв, хэлэх үг, танилцуулга, лавлагаа зэрэгт Улсын Их Хурлын зүгээс тусгах саналыг цаг тухайд нь шуурхай бэлтгэж өгсөн. Уулзалтуудыг хэлтсийн ажилтнууд хариуцан зохион байгуулж хэлмэрчлэх, уулзалт ярианы тэмдэглэл хийх ажлыг тухай бүрт нь хийсэн. Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлал, Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны хуралд оролцсон тухай, Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэм, Тамгын газрын гадаад арга хэмжээний талаархи шаардлагатай мэдээ, мэдээллийг бэлтгэж Улсын Их Хурлын удирдлага, гишүүд, Тамгын газрын удирдлагад танилцуулсан. Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүдийн Улсын Их Хурлын болон олон улсын байгууллага, сангийн шугамаар айлчлал, арга хэмжээнд оролцсон байдлыг улирал тутам гаргаж Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар, Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нарт тухай бүрт нь танилцуулсан. Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга нар, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын гадаадын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw