Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 8 хийх уламжлалт экспортыг сэргээж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөж тавилаа. ОХУ-ын тал “Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурал ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын тулд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, бодитой санаачлага гаргаж ажиллах шаардлагатай болсныг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишүүд ээ, Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна. 2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Оюутолгойн орд газрыг ашиглахад оруулсан нэг удаагийн 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн үедээ эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Үүнийг бодит өсөлт байнга байх мэтээр хүлээн авч, цаашид энэ түвшиндээ байх мэтээр төсөөлөн тооцоо судалгаагүй их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Мөн хөдөө аж ахуйн болон уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж, уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирлээ. Бидний өмнөх үед хийсэн энэ алдаатай бодлогоос улбаалан өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна. Гэхдээ Улсын Их Хурал эдийн засгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, цаг тухайд нь эрх зүйн зохицуулалт хийсний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, эдийн засаг хүндрэлтэй гэж байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд айл өрхүүдийн хэрэглээ 4 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төрийн байгууллага болон Засгийн газрын хэрэглээ 4 хувиар буурчээ. Энэ бол Монголын эдийн засаг эрүүлжих тал руугаа явж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ хэзээ ч буурч байгаагүй, харин ч эдийн засгаасаа хурдтай өсч ирсэн байна. Сүүлийн 12 сард инфляцийн түвшин 6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам.долларын ашигтай гарлаа. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш. Нэг жилийн дотор ХАА-н салбар 9.4 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 12.1 хувиар өслөө. Статистикаар илэрхийлвэл, сүүлийн 3 жил том, жижиг 1055 үйлдвэр ашиглалтад орсоноор аж үйлдвэрийн салбарын ажиллах хүч 10 хувиар өссөн нь сүүлийн 25 жилд гарч байгаагүй тоо юм. Ганц жишээ дурдахад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ноос угаах үйлдвэр ашиглалтад орсоноор 250 хүн тогтмол ажлын байртай болж, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолж байгаа нь үүний нэг жишээ юм. Төрийн бодлогоор импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хамгаалж байна. “Чингис бонд”-ын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг бодитой хэрэгжүүлж, дэлхийн түүхий эдийн үнийн огцом уналтын сөрөг нөлөөг саармагжуулж чадлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw