Чуулганы танилцуулга

39 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà сайд Ч.Сайханбилэгт, Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд, Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад, Л.Цог, Г.Уянга, Д.Сумъяабазар, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр нараас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан нийт 5 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус сонссон байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү./ Мөн намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж Баруун бүсийн авто замын барилга байгууламж, нисэх буудлын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн сайдад 1 удаа бичгээр асуулт тавьсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өвөлжилтийн бэлтгэл ажил, Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газраас эрчим хүчний салбарт 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон Улсын Их Хурлын гишүүдийн асуусан асуулт зэрэг улс орны тулгамдсан асуудлаар 8 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 52 гишүүн 127 асуулт тавьж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү./ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагаас нийтдээ 14 удаагийн мэдээлэл хийсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 50 гишүүн 171 асуулт асууж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-5” хүснэгтээс үзнэ үү./ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт Намрын чуулганы хугацаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Захиргааны ерөнхий хууль, Нийслэл хотын албан татварын тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны тухай, Галын аюулгүй байдлын тухай зэрэг бие даасан 16 хуулийн 96 заалтаар, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 5 хуулийн 7 заалтаар Засгийн газарт үүрэг өгсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw