Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 70 2015.11.15-19 Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод зохиогдсон “Монгол Улсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д оролцов. 2015 .11.16-20 Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Бельгийн Вант Улсад зохион байгуулагдсан Азийн эмэгтэй улс төрчдийн бага хуралд оролцов. 2015.11.16-26 Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн Технологийн Институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 2015.11.18-25 Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Л.Болд нар ХБНГУ-ын Берлин хотноо зохиогдсон “АСЕМ 2016 ба Монгол Улс” сэдэвт Монгол-Германы 13 дугаар чуулга уулзалтад оролцов. 2015.11.23-28 Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад зохион байгуулагдсан “Судалгаа үнэлгээнд суурилсан бодлого боловсруулахад парламентчдын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын хуралд оролцов. 2015.11.24-26 Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурал дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн даргын хувиар Сингапур Улсад зохион байгуулагдсан Монгол Улсыг сурталчлах арга хэмжээ, нээлттэй өдөрлөгт оролцов. 2015.11.25-29 Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Украин Улсын Харьков хотын Үндэсний Техникийн их сургуулийн 85 жилийн ойн арга хэмжээнд оролцов. 2015.12 .04-10 Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Женев хотноо Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн чуулга уулзалтад оролцов. 2015.12 .07-16 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын зочин төлөөлөгчийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд Вашингтон, Бостон, Миннесота хотуудад ажиллав. 2015 .12.08-16 Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Уянга нар БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгээс БНСУ-ын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw