Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 24 3. Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насны хэмжээг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгон бууруулах тухай асуудлаарх өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Д.Хаянхярваа нар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрох, хөдөлмөр эрхлэх эрхийг хангах тухай өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Д.Сарангэрэл нар, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, өөрчлөх тухай асуудлаарх өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Ш.Түвдэндорж нар, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж буй тухай өргөдлийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг тус тус судалж холбогдох ажлын хэсэгт санал хүргүүлээд байна. 1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанаас 2015 оны намрын чуулганы хугацаанд нийт 4 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэл гаргаж, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд: 1. Монгол Улсын хууль, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй үндэслэлээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, албан тушаалыг өөрчлөх тухай Байнгын хорооны 13 дугаар тогтоолоор Засгийн газар чиглэл болгов; 2. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг хэлэлцээд Тост, Тосон бумбын нуруу орчим нутгийн байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдал, дэлхийд ховор ан амьтан, ургамал, экосистемийн бүрдлийг хадгалах зорилгоор тус газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг Байнгын хорооны 15 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов; 3. Баг, хороодын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 13, 57 дугаар зүйлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хурлын Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлэх, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, хороодын дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн сангийн үр ашигтай болгох, иргэд, баг хороонд хүртээмжтэй болгох зэрэг саналуудыг Байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05, 06 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хүргүүлэв; 4. Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг хэлэлцээд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахтай холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх, малчид, орон нутгийн иргэдийн хэвийн ажиллаж, амьдрах болон малын бэлчээрийн нөхцөл байдал, зэрлэг ан амьтдын амьдрах орчин нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Байнгын хорооны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг болгов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw