Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 30 эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэх зорилгоор ирээдүйн өв санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн өгөөжийг хуваарилах, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. Сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байх бөгөөд тус сангийн хөрөнгийн удирдлагыг төрийн өмчит мэргэжлийн корпораци хэрэгжүүлэх юм. Корпорацийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгох механизм, хөшүүргийг хуульчлан баталлаа. 5.Гааль, татварын албаны эрх зүйн байдлын тухай (2015.12.18-ны өдөр баталсан) Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулан Гаалийн тухай болон Татварын ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэж тус байгуулагын гүйцэтгэх чиг үүргийг тусган баталлаа. 6.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар (2015.10.30-ны өдөр баталсан) Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,074.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,253.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,179.2 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.0 хувьтай тэнцэж байхаар хуулийг баталсан. 7.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2015.11.13-ны өдөр баталсан) Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2015 оны тэнцвэржүүлсэн нийт орлогыг 6,074.1 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 25.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн төсвийн нийт зарлагыг 7,253.3 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 30.8 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 1,179.2 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.0 хувь байхаар баталсан. 8.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (2015.11.13-ны өдөр баталсан) 2015 оны төсвийн жилд Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлогыг 1,544.3 тэрбум төгрөг, сангаас зарцуулах зардлын хэмжээг 1,546.6 тэрбум төгрөг байхаар баталлаа. 2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын дүнг 13.4 тэрбум төгрөгөөр баталсан. 9.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (2015.11.13-ны өдөр баталсан) Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356.9 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагын хэмжээг 328,8 тэрбум төгрөгөөр баталсан. Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхэд бүрд олгохоор тооцон 246.0 тэрбум төгрөг, төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл 12.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 3.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Эдгээр хуулиудыг дагалдан 20 хууль, Улсын Их Хурлын тогтоол 4 баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw