Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 160 - хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх; -үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн байх; - эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд дараах чиглэлийг баримтлахаар тусгасан. Үүнд: -уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх; -уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх; -мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах; -хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх; -салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, үйлдвэрлэл эрхлэх менежментийг сайжруулах, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг нь салбарт баримтлах зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлсон бөгөөд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны удирдлага болон хэрэгжих юм. Тогтоол батлагдсанаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх эдийн засаг, эрх зүйн орчныг сайжруулах, дотоодын хүн амын хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний чанар, хангамжийг өсгөх, түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, сайжруулах, тус салбарын эдийн засагт эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Бодлогыг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлт 20 хувьд, нийт төсөвт хөдөө аж ахуйн салбар 4 хувийг эзэлж, нийт сүрэгт үхрийн эзлэх хувь10-д хүрч үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах 200 000 тонн, нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү 50 хувьд, 1 га-с авах буудайн ургац 20 центнерт, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангаж, малын тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээл 10 хувийг эзэлнэ гэж төлөвлөсөн болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 264405, 99184914 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw