Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 130 онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусад салбарын бүх шатны төрийн байгууллага цалингийн зардлаа 10 хувиар хэмнэх, зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртөг болон цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах, “Мах” хөтөлбөрийн болон тариалалтад зориулсан зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг тус тус зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байна. 2. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн талаар: Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийг баталснаар тус санд 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бий болсон. 2016 оны төсвийн жилд Нийгмийн даатгалын санд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1,651,5 тэрбум төгрөгөөр, тус сангаас зарцуулах зардлын хэмжээг 1,707,1 тэрбум төгрөгөөр, үүний дотор Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 25.1 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Нийгмийн даатгалын тухай багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр: • Цаа буга маллан амьдарч байгаа цаатан иргэдийн тэтгэвэр болон тэтгэмжийн шимтгэлийг төрөөс хариуцахаар заасантай холбоотойгоор 29.5 сая төгрөг; • Даатгуулагчийн ажлаас халагдсан шалтгааныг харгалзан 40-76 хүртэлх ажлын өдрөөр тооцож ажилгүйдлийн тэтгэмж олгодог байсныг шалтгаан харгалзахгүйгээр 76 ажлын өдрөөр тооцож олгодог болсонтой холбоотойгоор 8.7 тэрбум төгрөгөөр тус тус Нийгмийн даатгалын сангийн зардлыг нэмэгдүүлж баталсан. Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат / нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 400.0 тэрбум төгрөгөөр баталлаа. 3. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн талаар: Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийг баталснаар Хүний хөгжил санд 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. 2016 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 267.6 тэрбум төгрөг байхаар, тус сангийн төсвөөс ирэх онд зарцуулах зарлагын хэмжээг 221.1 тэрбум төгрөг байхаар баталлаа. 2016 оны төсвийн жилд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 171.0 тэрбум төгрөг хүртэл, урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 87.6 тэрбум төгрөг байхаар тооцож баталсан. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Гандулам, Ё.Энхсайхан Утас: 262946, 99059184, 88110979 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw