Чуулганы танилцуулга

169 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. 1.Төслийн зорилго, агуулга Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь шат нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөрш орнуудын өртөг багатай, бүтээмж өндөртэй үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн онцлог, экологийн цэвэр, байгаль орчинд хоргүй үйлдвэрлэл зэрэг онцлог чанарыг “брэнд” болгон сурталчилж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээл дээр өндөр үнэтэй худалдаалах боломжийг бүрдүүлнэ. Мөн дотоодын эрэлт хэрэгцээг хангах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжиж хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөд нэмүү өртгийг илүү шингээх замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглүүлнэ. Төслийг “Монгол мал” үндэсний хөтөлбөр (2010-2015), “Чацаргана” хөтөлбөр (2010-2016), Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр (2009-2016)-ийн зорилтод нийцүүлж, хэрэгжүүлнэ. Төслийн 1 дүгээр үе шатны үр дүн: Төслийн эхний шатны хүрээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, хоршоодыг дэмжих хөрөнгө оруулалт хийх, чадавхжуулах ажлыг Засгийн газраас сонгосон 6 аймгийн 38 сумдад хэрэгжүүлж, 1.46 сая ам.доллар бүхий 176 тэтгэлгийг 104 хоршоодод олгож, 23 төрлийн сургалтад 4,300 гаруй хүн хамрагдсан. Төслийн эхний шатны хүрээнд сонгон шалгаруулалтын үндсэн дээр арьс ширний салбарын 3, ноосны 2, ноолуурын 2, махны 2, сүүний салбарын 3, нийт 12 аж ахуйн нэгжид жилийн 8-11.4 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацааны, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, нийтдээ 22.3 сая ам.доллар буюу 29.0 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудтай хамтран олгов. Зээл олголт нь ийм төрлийн эх үүсвэр төдийлөн олдоцтой байгаагүй 2010-2012 онд хийгдэж, зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлийг хуучирч хоцрогдсон, эрчим хүчний зарцуулалт ихтэй, бүтээмж багатай тоног төхөөрөмжийг халах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, боловсруулалтыг гүнзгийрүүлсэн шинэ дамжлагыг эзэмшихэд ашигласан. Мөн салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын техникийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Нэхмэлийн хүрээлэнд Үслэг ширхэгтийн гол тодорхойлогч төхөөрөмжийг 118,670 ам.доллар, Хувцас судлалын төвд Хүний биеийн хэмжил зүйн судалгааны 3D тоног төхөөрөмжийг 218,847 ам.доллараар тус тус худалдан авч өгсөн. Ингэснээр Нэхмэлийн хүрээлэн олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн сертификат авч, гадаадад хийгддэг лабораторийн шинжилгээг хийх боломж нээгдэж байгаа юм. Мөн Хувцас судлалын төв хүний биеийн 3 хэмжээсийн үндэсний хэмжээний мэдээллийн бааз үүсгэн, хүний биеийн хөгжлийн судалгаа хийж монгол хүний биеийн хэмжээсийн систем, стандарттай болох үндэс тавигдсан. Хөрөнгө оруулалтын өмнөх жил буюу 2009 онтой харьцуулахад төсөлд хамрагдсан компаниудын нийт борлуулалт 2010 онд 29.8 хувь, 2011 онд 81.1 хувь, 2012 онд 2.1 дахин, 2013 онд 2.3 дахин өсчээ. Зээл авсан компаниудын нийт татвар төлөлт 2014 онд 2010 онтой харьцуулахад 2 дахин өсч, НӨАТ төлөлт 27.3 дахин, нийгмийн даатгалын шимтгэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw