Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 136 4. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан хуулиар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөхөөр боллоо. 5. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан хуулиар импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөхөөр боллоо. Чөлөөлөгдөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална. 6. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд манай улс тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээсэн болно. Түүнчлэн Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байдаг. Иймд Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулан импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах боллоо. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан, Б.Гандулам, Утас: 262946, 99059184, 88110979 --- оо О оо ---
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw