Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 22 хамрагдалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай төсвийг нэмэгдүүлэх саналыг боловсруулан Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд тусган батлууллаа. 3.Бусад ажлын талаар: Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Дэлхийн гепатитын холбооны ерөнхийлөгч, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чарлз Гор, АНУ-ын вируст гепатиттай тэмцэх үндэсний зөвлөлийн дарга, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Майкл Нинбург тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарын болон халдварт шар өвчний Монгол Улсын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай, Кембрижийн боловсролын захирал Майкл О’Сулливан, гүйцэтгэх захирал Жеүф Хаявард болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзан 2014 оны Кембрижийн хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны талаар, НҮБ-ын Хүүхдийн суурин төлөөлөгчийг хүлээн авч Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын холбогдох хуулийн хэрэгжилтийн байдал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны удирдлагуудыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Байнгын хороо “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах” хэлэлцүүлэг-уулзалт, “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн”, “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл”, “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”, “Сүрьеэгүй Монгол”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлгүүдийг холбогдох яамдтай хамтран зохион байгууллаа. Тухайлбал: Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хууль зүйн яам, БСШУЯ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШШГЕГ, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонслоо. Дэд хорооны хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцов. “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн талаар НҮБын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман Мянганы хөгжлийн зорилтууд, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууд болон энэхүү зорилтуудыг Монгол Улс үндэсний зорилтуудтайгаа хэрхэн уялдуулж, хэрэгжүүлэх болон түүний санхүүжилт, Монгол Улсын хувьд цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа. Байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw