Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 150 3/Хүн амын ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хуульчилж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах, шийдвэрлэх ажлыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд оролцох нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх; 4/Эрүүл ахуйн удирдлагын болон тандалт, судалгаа хийх тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дотоод хяналтыг нэвтрүүлэх; 5/Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрх үүргийг хамтад нь хуульчилж, хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хяналтыг өргөжүүлж, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх; 6/Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахтай холбогдон бусад салбарын хуулиар хориглоогүй байгаа хэм хэмжээг “Хориглох” зүйл болгож тусгайлан зохицуулсан болно. Тухайлбал; -хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх; -хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах; -эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах; -эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; -гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх, мэс ажилбар хийх; -хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх; -зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх; -нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах; -олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ж.Чимгээ Утас: 267175, 99097076 --- оо О оо --- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw