Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 142 Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Барилгын тухай хуульд дараахь зохицуулалтуудыг шинээр тусгалаа. 1.Барилгын үйл ажиллагааны үндсэн шаардлагад хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг хангах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, дэвшилтэт техник, технологийг ашиглах, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх зэрэг барилгын үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг евростандартад нийцүүлэн хуульд тусгалаа. 2.Барилгын ажил, барилга байгууламжийг шинээр барих, буулгах, өргөтгөх, шинэчлэх, засварлах, тоноглох, гадна тохижилтын ажил гүйцэтгэх зэрэг барилгын ажлын төрлүүд, барилга байгууламжийн зориулалт, хийц, технологийн онцлогийг харгалзан барилга байгууламжийн ангилал, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож байхаар тусгасан. 3.Барилгын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлийг даатгах, даатгалын тогтолцоог шинээр нэвтрүүлэх онцлог зохицуулалтыг тусгалаа. Тухайлбал: Барилгын мэргэшсэн инженер, архитектор, төсөвчин, зөвлөх инженер, зөвлөх архитектор, тэргүүлэх төсөвчин зэрэг мэргэжлийн өндөр зэрэгтэй албан хаагчдыг мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах, мөн барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд даатгуулсан байх зохицуулалтыг тусгаж өглөө. 4.Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, хамгаалалтын горим тогтоох, хяналт тавих үйл ажиллагааг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хариуцаар тусгалаа. 5.Барилга байгууламжийн ангиллын дагуу холбогдох байгууллагууд нь барилгын техникийн нөхцөл, зураг төслийг баталгаажуулсны үндсэн дээр барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилгын ажлын үе шат бүрт захиалагч, гүйцэтгэгч болон зураг төсөл зохиогч нь техникийн хяналтыг тавьж, ашиглалтад оруулахаар тусгасан. 6.Барилгын компани, барилгын салбарын мэргэжилтнүүд нь бүртгэлийн нэгдсэн санд хамрагдах бөгөөд энэхүү мэдээллийг нэг цэгийн үйлчилгээгээр авах боломжтой буюу нийтэд ил тод байх, гадаадын иргэн, хуулийн этгээд барилгын салбарт ажиллах боломжийн талаархи зарим зохицуулалтыг тусгалаа. 7.Барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүрэг, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэх, мэргэшлийн зэрэг, түүний түвшин тогтоох, мэргэшлийн гэрчилгээ олгохтой холбоотой асуудлыг тусгасан. Мэргэшлийн зэрэг нь инженер, архитектор, мэргэшсэн инженер, мэргэшсэн архитектор, мэргэшсэн төсөвчин, зөвлөх инженер, зөвлөх архитектор, тэргүүлэх төсөвчин гэсэн түвшинтэй байхаар хуульчиллаа. 8.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлуудыг хуульд тусгалаа. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсанаар дараах үр дүн гарна. • Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийг дэвшилтэт техник, технологийн шинэчлэлтэй нийцүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн орчин бүрдэнэ. • Барилга байгууламжийн төлөвлөлтийг газрын харилцааны асуудалтай нягт уялдуулан зохион байгуулах боломж бүрдэнэ. • Хуучин хуулиар барилгын ажлын зөвшөөрөл олгоход 505 өдөр зарцуулж, 124 гарын үсэг цуглуулдаг байсан бол энэ хуулиар 56 өдөр зарцуулж, 35 гарын үсэг цуглуулдаг болно. Эдгээр үйлчилгээ нь нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хийгдэнэ. • Зураг төслийн магадлалыг 2 үе шатаар хийх, барилгын ажлын талбайд сервитут тогтоох, барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw