163 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Тариалангийн тухай хууль нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад зүйл гэсэн 5 бүлэг, 28 зүйлтэй. Хуулийн нийтлэг үндэслэл гэсэн 1 дүгээр бүлэг хуулийн зорилт, тариалангийн тухай хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн 3 зүйлээс, тариалангийн газар гэсэн 2 дугаар бүлэг тариалан эрхлэх газар, атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, тариалангийн газрын ангилал, тариалсан газар, уриншилсан газар, өнжөөсөн газар, атаршсан газар, тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас, тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас, тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар, тариалангийн газрын зориулалт өөрчлөх, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн 12 зүйлтэй байна. Энэхүү 2 дугаар бүлэг тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас, тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас, тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн 4 зүйлтэй бөгөөд эдгээрийг тариалангийн газрын ангилалд хамааруулж байгаа болно. Тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газарт хөдөө аж ахуйн туршилт, судалгааны талбай, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дэд бүтцийн газрыг хамааруулах асуудлыг шинээр тусгасан болно. Тарилангийн газрыг гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулах бөгөөд гэрээний хугацаа 40 жилээс доошгүй байхаар тусгасан. Уг хуулийн тариалангийн үйлдвэрлэл гэсэн 3 дугаар бүлэгт тариалангийн үйлдвэрлэл, түүний төрөл, тариалангийн бүс нутаг, тариалангийн үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл, төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийн тайлан, мэдээллийн сан, тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах гэсэн зүйлүүд тусгагдсан. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэх төрлүүдийг “үр тарианы ургамал, төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ, тэжээлийн таримал, тосны ургамал, техникийн ургамал, эмийн болон цэцэг гоо сайхны ургамал, бусад” гэж шинээр тодорхойлон зааж өгсөн. Хуульд “тариалангийн бүс нутаг” гэсэн зүйл тусгагдсан нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой уялдааг хангах зорилгоор төрөөс тусгайлан тогтоосон бүс нутаг бий болгох юм. Тариалангийн бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэлээс гадна тусгайлсан бэлчээрээр суурин болон хагас суурин эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээр тусгасан. Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байх бөгөөд төрөөс үзүүлэх дэмжлэгийн зориулалтыг хуульд тусгаснаас гадна тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнийг эксплортлох боломжийг нээсэн. Тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах асуудлыг тусгайлан зүйл болгож тусгасан бөгөөд тариалангийн талбайн захаас гадагш 500 метр зайд мал бэлчээх, оторлох, бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан , намаржаа байхыг мөн хориглосон болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw