Чуулганы танилцуулга

11 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой, нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах бөгөөд хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргэж байхаар хуульчиллаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталлаа. Энэхүү үзэл баримтлалаар Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох ерөнхий зорилт дэвшүүллээ. Үзэл баримтлалыг 3 (2016-2020, 2021-2025, 2026-2030) үе шаттайгаар хэрэгжүүлж, 2030 он гэхэд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хүрэх түвшинг 20 үндсэн үзүүлэлтээр тогтоолоо. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар хүний хөгжил санг олон улсын баялгийн сангийн туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон зохион байгуулж, уул, уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэхээр хуульчиллаа. Ирээдүйн өв санг байгуулснаар эрдэс баялгийн орлогын хэлбэлзлийг дагалдан мөнгөний нийлүүлэлт болон төсвийн орлого огцом өндөр хувь хэмжээгээр хэлбэлзэж эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж байгааг засах, эрдэс баялгийн орлогыг оновчтой удирдах механизм бүрдүүлэх, түүнчлэн эрдэс баялгаас олсон төсвийн орлогыг үе хооронд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлж, эрдэс баялгийн орлогыг тогтмол өгөөж өгөх санхүүгийн хуримтлал болгож, түүний өгөөжийг эрдэс баялгийн орлого буурч эхлэх үед буюу 2030 оноос эхлэн улсын төсөвт шилжүүлэн ашиглаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотойгоор улсын төсөвт үүсэх ачааллын дарамтад одооноос бэлтгэж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэхээр тогтоолоо. Хамтын тэтгэврийн тухай хуулиар нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний амьд үлдсэн эхнэр, эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулж өглөө. Ингэснээр гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэж, тогтвортой гэр бүлийн тоо олширч, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэндээ хамгаалах, ганц бие үлдсэн тэтгэвэр авагчийн санхүүгийн боломж нэмэгдэнэ. Тариалангийн тухай хуулиар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөөд ажлын байрыг хадгалах, үйлдвэрийг түүхий эдээр хангах, хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулж, техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ургацын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw