Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 176 Тогтоолын 2 дугаар хавсралтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайдын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны газрын хаяг, байршил, хилийн зааг, эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг шинэчлэн баталж, улсын тусгай хэрэгцээнд авлаа. Энэ тогтоол батлагдсан нь дараахь үр дүнг бий болгоно. Үүнд: - Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч баталгаажуулж, Монгол Улсын Засгийн газар болон тэдгээр байгууллагуудын хооронд газар ашиглуулах түрээсийн гэрээ байгуулагдана. - Улсын тусгай хэрэгцээнд авсан газруудын талаархи мэдээлэл газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэн орно. - Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудтай газрын харилцааны талаарх маргаан, үл ойлголцол цаашид гарахгүй байх бодит нөхцөл бүрдэнэ. - Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт ашиглуулах газрын болон төлбөрийн хэмжээг тогтооход тухайн улстай харилцан адил байх зарчмыг хангах боломж бүрдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256 --- оо О оо --- “ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ДҮРЭМ, КОНВЕНЦИ”-Д ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенци”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU-International Telecommunications Union) нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага юм. Тус байгууллага нь анх 1865 онд Олон Улсын Телеграфын Хороо нэртэй байгуулагдаж дэлхийн 193 орон нэгдэн орсон бөгөөд Монгол Улс бүрэн эрхт гишүүнээр 1964 онд албан ёсоор элссэн. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын эрх барих дээд удирдах байгууллага болох Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурал дөрвөн жилд нэг удаа хуралддаг. “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенци”-ийг анх 1994 оны 07 дугаар сарын 08-нд Монгол Улсын Их Хуралд өргөн барьж соёрхон батлуулснаас хойш 1998, 2003 онд тус баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд өргөн барьж соёрхон батлуулсан. Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаар 2010 оны 10 дугаар сарын 04-нөөс 22-ны өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотод хэлэлцэн баталсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw