Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 200 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдсан байна. Чуулганаар нийт 426 хууль, 64 тогтоол хэлэлцэж баталснаас бие даасан хууль 29, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, хууль хүчингүй болгох тухай хууль 31, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай тухай хууль 11 байна. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ. 2016 оны Улсын төсвийн тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25.4 хувь, нийт зарлагыг 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 3.4 хувь болж төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс 0.6 хувиар бага байхаар баталлаа. Ингэснээр, Улсын Их Хурал олон жил томоохон алдагдалтай явж ирснийг залруулан, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталж чадсанаараа эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө. Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг олон улсын гэрээ, конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу хайрцагласан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүллээ. Түүнчлэн ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой шинэчлэл боллоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw