129 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà хөрөнгийн 70 хувийг тухайн орон нутагт үлдээж, 30 хувийг дээд шатны төсөвт төвлөрүүлэхээр болсонтой холбоотойгоор орон нутгийн төсөвт 187.5 тэрбум төгрөг үлдэж, улсын төсөвт 80.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. • Орон нутагт шилжүүлэх тусгай зориулалтын шилжүүлэг өмнөх оноос 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 994.4 тэрбум төгрөг болсон. • Дотоодын барааны НӨАТ-ын 25 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгон олгодог байсныг 10 хувь болгож бууруулсан. • “Төсвийн тухай” хуульд орсон өөрчлөлтийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт дараахь орлогыг нэмж тооцсон -АМНАТ-ын орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувь -ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь • Дээрх өөрчлөлтүүдийг тусган аймаг, нийслэлийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ 2015 оноос 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 131.0 тэрбум төгрөг шилжүүлэхээр баталлаа. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдсан 20 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг Улсын Их Хурал хэлэлцэн баталсан. Үүнд: 1.Төрийн өмчийн хороог татан буулгах, Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг Гааль, татварын ерөнхий газар болгон нэгтгэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн газартай нэгтгэн Бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбоотойгоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулсан. 2.Эрүүл мэндийн даатгалын агентлаг байгуулах ажлыг 2017 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. 3.Цэвэр агаарын санг татан буулгахтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг орууллаа. 4.Тухайн байгууллагын төсвийг өмнөх оны батлагдсан хэмжээнээс бууруулахгүй байх, уг байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа явуулах шаардлагыг бүрэн хангасан байх зэрэг агуулгаар Авлигын эсрэг, Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Тагнуулын байгууллагын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгагдсан заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 5.Уур амьсгалын өөрчлөлтийн Ажлын алба, Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хорооны Ажлын алба, Хөдөө аж ахуй гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Үндэсний хорооны Ажлын албыг тус тус татан буулгахаар шийдвэрлэх, үүнтэй холбоотойгоор Агаарын тухай, Хувиргасан амьд организмын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулсан. 6.Бүх шатны шүүхийн шүүгч нарын цалингийн хэмжээг холбогдох хуулиудтай нийцүүлэн тогтоолоор шинэчилсэн. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор тодорхой шалгуур хангасан сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгыг концессоор хэрэгжүүлэх, урьдчилсан гүйцэтгэлд нь үндэслэн зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2016 онд векселиэр санхүүжүүлж, төлбөрийг 2017 оны төсвийн төсөлд тусгах, эрүүл мэнд, боловсрол, цагдаа,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw