Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 118 тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж санал өгүүлэх боломжтой болсон. 11.“Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс бусад сонгуулийн санал авах өдөр” гэсэн шинэ ойлголт нэмэгдсэн бөгөөд ээлжит бус, дахин, нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн бүтэн сайн өдөр болон аравдугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулахаар тогтоолоо. Ингэснээр зардал хэмнэх, түүнчлэн улс төрийн зорилгоор нөхөн сонгуулийг зарлахгүй, зохион байгуулахгүй ээлжит сонгуулийн жил дуусгах байдлыг хязгаарласан. 12.Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос дээшгүй байхаар тогтоосон. 13.Сонгуулийн кампанит ажлын зардлыг бодитой байлгах, хамгийн бага хэмжээнд хүртэл буулгах, багасгах чиглэлээр шинээр зохицуулалт хийлээ. Ингэхдээ сонгуулийн зардлын эх үүсвэрийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэт. Ингэснээр сонгуульд зарцуулагдаж байгаа мөнгө заавал хяналттай байх үндсэн зарчим хангагдахад чухал алхам болох бөгөөд сонгуульд нэр дэвшигчдийг нэг гараанаас гарах боломжийг хангаж өгсөн. Сонгуульд зарцуулах өөрийн хөрөнгө гэсэн ойлголт энэ хуулийн хүрээнд бий болно. Нам Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансандаа шилжүүлэн зарцуулах, өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах, нэр дэвшигч өөрийн хувийн мөнгөн хөрөнгө /хөдөлмөрийн хөлс, татвар төлсний дараахь үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого/-өө сонгуулийн зардлын дансандаа шилжүүлэн зарцуулах боломжтой юм. Харин зээлийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэхийг хориглосон. 14.Сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бол одоо Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтоохоор өөрчилсөн. Харин Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтоохоор хуульчилсан. 15.Сонгуулийн зардлын дансыг байнгын болгох бөгөөд харин түүнээс зарлага гаргах хугацааг хуулиар нарийвчлан зааж өгсөн нь улс төрийн намуудыг илүү урт хугацаанд сонгуулийн санхүүжилтээ босгох боломжийг олгож байгаа бөгөөд тухайн намын энэ зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд хязгаар тогтоогоогүй, харин тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нь аудитын байгууллагаас тогтоосон хэмжээгээр зарцуулагдана. 16.Сонгуулийн мөнгөн хандивын дээд хэмжээ иргэний хувьд гурван сая, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг байх ба, нэг иргэн, хуулийн этгээд жилд зөвхөн нэг удаа хандив өгч байхаар тусгасан. Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгөх бөгөөд түүнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх болон үнэ төлбөргүй үйлчилгээг хамааруулсан. 17.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сонгуулийн сурталчилгааг нарийвчлан зохицуулж, мэдээллийн тэнцвэрт байдлын хангах үүднээс сурталчилгааны төлбөртэй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw