Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 148 хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах гэж хуульчилж өглөө. Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний энэрэнгүй, шударга, сайн дурын болон нэгдмэл, түгээмэл байх, төвийг сахих, бие даах гэсэн долоон зарчмаас гадна ил тод байж, ард түмэндээ үйлчлэх мэргэшсэн, тогтвортой, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаж, хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөх юм. Монголын улаан загалмай нийгэмлэг нь дараахь үйл ажиллагааг эрхэлнэ: 1.Хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх; 2.Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх; 3.Гамшиг осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх; 4.Олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх; 5.Хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог дэмжих. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулинд Женевийн конвенцийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээлэл, сурталчилгаа хийхтэй холбогдсон зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, эдгээр ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэгтэй гэрээ байгуулан санхүүжүүлж, гүйцэтгүүлэхээр хуульчлав. Монголын улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилт нь Монгол Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн дэмжлэг, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, тусламж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүний татвар, хандив, бусад орлогоос бүрдэх бөгөөд хуульд заасны дагуу өөрийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ аливаа өмчийг худалдан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байхаар хуульчиллаа. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт “Улаан загалмай” таних тэмдгийг өөрийн бэлгэдэл болгон хэрэглэх эрхийг зөвхөн Монголын улаан загалмай нийгэмлэг эдэлнэ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар Монголын улаан загалмай нийгэмлэгийг төрийн хүмүүнлэгийн салбарын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бий болгосноос гадна олон улсын хэмжээнд хэрэглэгддэг хүмүүнлэгийн үйл ажиллагааны таних тэмдэг, түүнийг хэрэглэх эрх, хэрэглэх журмыг олон улсын нийтлэг жишгийн дагуу боловсронгуй болгов. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ж.Чимгээ Утас: 267175, 99097076 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw