Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 14 ХОЁР.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган 2015 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 90 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2015 оны 10 дугаар сард 11 удаа 50 цаг 39 минут, 2015 оны 11 дүгээр сард 8 удаа, 41 цаг 07 минут, 2015 оны 12 дугаар сард 7 удаа, 32 цаг 17 минут, 2016 оны 01 дүгээр сард 10 удаа, 46 цаг 42 минут, 2016 оны 02 дугаар сард 2 удаа, 15 цаг 25 минут, нийт 38 удаа, 186 цаг 10 минут хуралдсан бөгөөд давхардсан тоогоор 468 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 1135 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр /71/, О.Баасанхүү /66/, Ч.Хүрэлбаатар /58/, С.Бямбацогт /54/, Б.Бат-Эрдэнэ /50/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 356 удаа, 21 цаг 52 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл /62/, О.Баасанхүү /57/, Х.Тэмүүжин /55/, С.Бямбацогт /46/, Ц.Нямдорж /44/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 8 удаа мэдээлэл хийсэн ба Улсын Их Хурлын гишүүдийн Засгийн газарт тавьсан 5 асуулгын хариуг сонссон байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 124 удаагийн, 196 цаг 37 минутын хуралдааны явцын талаар 823 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 3319 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 6 удаагийн, 7 цаг 13 минутын хуралдааны явцын талаар 13 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 124 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 766 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 3215 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС 2.2.Байнгын болон дэд хороодын үйл ажиллагааны мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 130 удаа хуралдаж, 540 хууль, 81 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны 53 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 98 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 114 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 42 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 1065 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw