161 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл: Улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа газар нь байгалийн бүс бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлж чадах, экосистемийн онцлог болон ландшафтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстойгоос гадна тусгай хамгаалалтанд авч байгаа Ноён уул хэмээн нэрлэгдсэн энэ уулын Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх аманд Хүннүгийн үеийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршдог болох нь эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын олон удаагийн судалгаагаар тогтоогдсон. Дэлхийн байгаль хамгаалах сан болон ТNC олон улсын байгууллагаас Ноён уул нь экологийн онцгой ач холбогдолтой хамгаалах шаардлагатай газар хэмээн үзэж байсан зэрэг практик шаардлагын улмаас тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолоор байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, түүх соёлын үнэт өв, археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Ноён уул орчмын Төв аймгийн Борнуур сумын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын Хужиртын ам болон Зурамтайн амын зарим газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ. Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд газар зүйн байрлалын хувьд Сибирийн тайгын өмнөд хил, Хэнтийн нурууны баруун урд төгсгөл холимог ой, ховор ба ховордсон амьтан ургамлын тархац нутаг тул тэдгээрийн нөхөн үржих нөхцлийг бүрдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор биологийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаж байгаа юм. Ноён уул нь 1992 онд байгуулагдсан Хан Хэнтийн дархан цаазат газартай экосистем, байгалийн тогтоцын хувьд салшгүй холбоотой, хил залган оршдог тул тусгай хамгаалалтай газрын сүлжээнд Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хамруулах боломжтой бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй. Ноён уул орчмын зарим газар Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын Зурамтай, Хужирт, Сүжигтийн аманд Хүннүгийн үеийн түүхэн дурсгал олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй өвд тооцогддог Монгол Улсын нутаг дэвсгэр дээр МЭӨ 209 он буюу хоёр мянган жилийн тэртээд Ази тивийн анхны төр улсын эдийн засаг, соёлын төв байсныг судалгаа шинжилгээний байгууллагууд баталдаг. Ноён уул орчмын газрыг байгалийн нөөц газар болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу хилийн заагийг тогтоохыг Засгийн газарт даалгасан. Тогтоол батлагдаж газар нутгийг тусгай хамгаалалтад хамруулснаар Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw