35 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Хууль зүйн яам болон Олон улсын Санхүүгийн корпорацитай хамтран зохион байгуулсан. Мөн Хууль тогтоомжийн тухай болон Захиргааны ерөнхий хуулиар Баянхонгор аймгийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдад сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан. 3.Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн зөрчлийг бууруулахад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь сэдэвт уулзалтад Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Ганбат нар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр оролцож санал, бодлоо солилцов. Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хүний эрхийн үндэсний байгууллага ба иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл уулзалтад Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр оролцов. Найм.ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажлын дийлэнх нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай, Барилгын тухай, Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэг хийх зэрэгт чиглэгдлээ. 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 19 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 70 удаа хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн mалаар Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 51 асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 32 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг байгуулан ажиллав. Ээлжит чуулганы хугацаанд 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 2 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Ээлжит чуулганы хугацаанд Эрчим хүчний хэмнэлтийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 12 хууль, Барилгын тухай хуулийн шинэчлэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 4 хууль, Төрөөс мөнгөний
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw