Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 110 хуульчилсан. Түүнчлэн хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг нэхэмжлэл гаргах этгээд хангасан байхаар хуульчилсан болно. Нийтийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн нөхөн төлөгдөх зардлаас чөлөөлөхөөр хуульчилсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, хугацаа, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн бол хугацааг сэргээх үндэслэл болон хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалалыг тодорхой зааж өгсөн. Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн анхан шатны харьяалуулан шийдвэрлэх маргааныг хянан шийдвэрлэдэг байхаар тусгасан бөгөөд дараахь маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг байхаар тогтоож өгсөн. Үүнд: -Улсын хэмжээнд эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан; -Аймаг хоорондын, эсхүл аймаг, нийслэлийн хоорондын маргаан; -Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан; -хуулиар тусгайлан заасан бусад маргаан. Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргаан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр мөн тусгасан байна. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг боловсронгуй болгож, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтыг хуульчилсан. Нотлох баримтын тухай ойлголт, нотлох баримтыг цуглуулах үүрэг болон энэ хүрээнд хэргийн оролцогчийн хамтран ажиллах, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журам, хэргийг шийдвэрлэснээс гарах үр дагаварыг тусгасан, түүнчлэн нотлох баримт хасуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар шүүгчид гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхээр хуульчилсан болно. Түүнчлэн шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийдэг байхаар хуульчилсан. Шүүх хуралдааны нийтлэг дэг, анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шийдвэрийн төрөл, агуулыг тодорхой зааж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw