Чуулганы танилцуулга

135 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хүний хөгжил сангийн үндсэн зарлага болох “хүүхдийн мөнгө”-ийг аажмаар улсын төсвийн суурь зарлагад шилжүүлэхээр тооцсон бөгөөд 2017-2019 оны хооронд Ирээдүйн өв сангаас улсын төсөвт тодорхой мөнгөн хөрөнгийг шууд шилжүүлэхээр уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар баталсан. Түүнчлэн, Төсвийн тогтворжуулалтын сан нь баялгийн сангийн нэг хэсэг болох тул одоогийн Төсвийн тогтворжуулалтын сангийн талаархи бүх зохицуулалтыг өөрчлөлгүйгээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгах, тус сангийн хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлагыг бий болгох зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт баталсан юм. Ирээдүйн өв сангаас 2030 он хүртэл зарцуулалт хөрөнгийг удирдахтай холбоотой зардлаас өөр зориулалтаар зарцуулалт хийхгүй юм. 2030 оноос эхлэн сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлж байх юм. Тухайн үед энэ орлогын шилжүүлэг нь уул, уурхайгаас орж байгаа орлогын бууралтыг нөхөж, улсын төсөв болон эдийн засгийн өсөлт саарч, тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 --- оо О оо --- ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ АСУУДЛААР БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА 1. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан хуулиар 2016 оны хаврын тариалалтад зориулан 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр боллоо. 2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан хуулиар сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боллоо. Энэ чөлөөлөлтөд багтах барааны жагсаалтыг Засгийн газар батлах юм. 3. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан хуулиар Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортлох суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гааль, НӨАТ, Онцгой албан татвараас чөлөөлөхөөр боллоо. Албан татвараас чөлөөлөгдөх бараа, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлах юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw