Чуулганы танилцуулга

151 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь баталж хуулийг ердийн журмаар дагаж мөрдөхөөр тогтоов. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гол агуулга нь: 1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглүүлнэ. Иймд чадамж, чадамжийн сан гэсэн ойлголтыг мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд шинээр тодорхойллоо. “Чадамж” гэж хөдөлмөрийн орчинд ажил олгогчийн зүгээс тавих мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал, хөдөлмөрийн соёлын төлөвшлийг, “Чадамжийн сан” гэж ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, ажил мэргэжлийн лавлахад нийцүүлэн бүрдүүлсэн тухайн мэргэжилд хамаарах ажилбарын жагсаалт, сургалтын хөтөлбөрийн агуулгыг багтаасан нэгдсэн мэдээллийг хэлнэ. 2.Мэргэжлийн боловсрол, сургалтын онцлог нь нийт сургалтын 70-80 хувийг дадлагын сургалт давамгайлж байдаг тул дадлагын сургалтаар суралцагчид хийсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулан орлого олох боломж бүрдүүлнэ. Орлого олох, зарцуулах боломжийг нээж өгснөөр дадлагын чанар сайжирч сургалтын явцад сургалтын хэрэглэгдэхүүн, материал худалдан авах боломж бүрдэх бөгөөд сурагч, багш, сургуулийн хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. 3.Боловсролын агуулгын залгамж холбоог хангах үүднээс иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж, баталгаажуулна. Жишээ нь: Солонгос улсад хөдөлмөр эрхэлж сайн гагнуур хийж чаддаг болсон иргэний ур чадварыг үнэлэн, тохирсон мэргэжлийн зэрэг, үнэмлэх олгох ажлыг мэргэжлийн холбоод, ажил олгогч нартай хамтран зохион байгуулах бөгөөд иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжлийн түвшин нэг гарцаар үнэлэгдэж, 5 дугаар зэрэгтэй гагнуурчин ямар ур чадвартай байх болон авах цалин хөлс нь тодорхой болно. 4.Уг хуультай хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар боловсролын түвшнээ ахиулж, шатлан суралцах боломжийг олгоно. Тухайлбал: мэргэжлийн сургалтын агуулгыг хүлээн зөвшөөрч, мэргэжлийн боловсрол эзэмших, мэргэжлийн боловсролын агуулгыг хүлээн зөвшөөрч техникийн боловсрол эзэмших, техникийн боловсролыг хүлээн зөвшөөрч дээд боловсрол эзэмших боломжийг нээж өгнө. 5.Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь ажил олгогч, орон нутгийн удирдлага, салбарын яамдын захиалгаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцагч элсүүлж, төгсөгчдөө ажлын байртай болгох хөшүүргийг бий болгоно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw