Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 34 7/Иргэний хуульд нэмэлт оруулах тухай; 8/Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; 9/Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 10/Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; 11/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай; 12/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай; 13/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцсэн. Үүнд: 1/Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 13, 14, 15 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолууд; 2/Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоолууд; 3/Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай асуудал; 4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн; 5/2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн; 6/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн; 7/Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал; 8/Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн; 9/Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн; 10/Үндсэн хуулийн цэцийн дунд болон их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, шийдвэрлэсэн. 2.Бусад ажлын талаар Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 134 албан бичиг, иргэдээс 59 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 125 албан бичиг явуулав. Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 5, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн төсөл 5-ыг боловсруулан албажууллаа. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 13 ажлын хэсэг 35 удаа хуралдаж, төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн, зохих шийдвэр гаргажээ. Хууль тогтоомжийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч болон Парламентын сэтгүүлчдэд танилцуулга, сургалт хийсэн. Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, яамд болон агентлагийн холбогдох албан тушаалтнуудад Хууль тогтоомжийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн сургалтыг Хууль зүйн яам болон НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлтэй хамтран зохион байгуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw