105 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà тусгаж, ял оногдуулахад ялгаварлахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, халдаан хэрэглэхгүй байх талаар тусгасан. Түүнчлэн хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг шинэ агуулгаар тусгаж, ял оногдуулах зарчмыг уян хатан байхаар тогтоож, ял хүний нэр төрийг гутаан доромжилсон шинжгүй байхыг онцгойлон авч үзсэн. 2.Гэмт хэргийн талаархи ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааран гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган заагласан. Хохирол, хор уршиг шаарддаг зарим гэмт хэргийн тухайд их хэмжээ, ноцтой хохирол гэсэн шинжийг тодорхойлж, хүндрүүлэх нөхцөл байхаар тусгалаа. 3.Эрүүгийн хуулийн баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан хорих ялын хэмжээг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар тогтоож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэсэн үйлдлүүдийг тодорхой тоочих замаар хуульд тусгасан. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш байхаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн этгээдэд оноосон хорих ялыг тэнсэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн бол тухайн хүнд оноосон хорих ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний гурав хүртэл хувиар хасаж болохоор хуульд тусгалаа. 4.Бүлэглэсэн, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, гэмт бүлэглэл гэсэн тодорхойлолтыг өөрчилж, томьёоллыг нэгтгэж, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуульд заасан ялын хэмжээ, хязгаарын хүрээнд хүндрүүлэн зүйлчлэх бодлого баримталсан. 5.Онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэсэн хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг хуулиас хассан. Гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн, хор уршгаа арилгасан тохиолдолд тухайн зүйлд заасан хорихоос өөр төрлийн ялаас сонгон хэрэглэх боломжтой байхаар тусгаж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоож, өсвөр насны хүнд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх хөнгөрүүлсэн заалтыг тусгасан. Ял үр нөлөөтэй байх зорилгыг хангах зорилгоор үндсэн ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоосон. 6.Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрлийг дараахь байдлаар тусгасан. Үүнд: а/Хорих ял. Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ. Хугацаатай хорих ялын хэмжээ долоо хоногоос хорин жил хүртэл байна. Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт хоёрдугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг хуулиас хассан. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар нь хорих ялыг хуульд тусгаж, бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн хүн хорин таван жил хоригдсоны дараа тодорхой болзол хангаж байвал шүүх ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг шинээр тусгасан. б/Торгох ял. Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан нэгжтэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ. Нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байна. Торгох ялын хэмжээ нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээтэй байх бөгөөд уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солихоор тогтоосон. Шүүх ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw