Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 62 Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүнтэй 6220 хүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 1245 хүн, нийт 7465 иргэнийг хүлээн авах байраар дамжуулан цаг авч уулзсан байна. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, нам, эвсэлийн бүлэг, Тамгын газарт хандсан 435 санал, хүсэлт, гомдол шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, нам, эвсэлийн ажлын албаар дамжуулан танилцуулсан болно. 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Мэдээллийн технологийн болон хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны иж бүрэн цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 38 удаагийн нийт 15.133 минут буюу 252 цагийн нэгдсэн хуралдаанд 1017 удаа санал хураалт явуулж, давхардсан тоогоор 410 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон байна. Харин байнгын хороодын 123 удаагийн түр, дэд хороодын 7 удаагийн нийт 11.903 минут буюу 198 цагийн хуралдаанд 1515 удаа санал хураалт явуулж, давхардсан тоогоор 665 удаа микрофон нээж ажиллуулсан байна. Мөн программ хангамжид 2 удаа засвар өөрчлөлт хийж шинэчилсэн. Улсын Их Хурлын гишүүдийн өглөөний ирцийн мэдээг нэгдсэн хуралдаантай өдөр бүр нарийвчлан гаргаж www.parliament.mn цахим хуудсанд 38 удаа байршуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 38 удаагийн нэгдсэн хуралдаан, 130 удаагийн байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 68 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний дундын төхөөрөмжид тодорхой хугацаанд байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд дээрх хуралдааны дүрс бичлэгүүдийг Blu-ray (BD) дискэнд бичин архивт шилжүүлнэ. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2-р суваг, ТМ телевиз, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн Төрийн ордонд чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан, нээлттэй сонсголыг шууд дамжуулах Скаймедиа IPTV-ийн дотоод сувгийн үйлчилгээг өргөтгөн нийт 100 орчим хэрэглэгчтэй болсон. Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” болон “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд бүтээгдсэн Улсын Их Хурлын байнгын хороод, ажлын хэсгийн хуралдааны танхим, Улсын Их Хурлын удирдлагын өрөө, аймгуудын Засаг даргын Тамгын газарт байрлах Иргэний танхимууд болох нийт 27 цэгийг холбосон дүрст хурлын системийг ашиглан 8 удаагийн арга хэмжээг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран амжилттай зохион байгуулаад байна. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 38 удаагийн нэгдсэн хуралдаан, 130 удаагийн байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 68

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw