Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 120 Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, 2012 оны 12 дугаар сарын 21-нд шинэчилэн баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг хүчингүй болгосон. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Б.Хатантуул Утас: 265504, 99116090 --- оо О оо --- “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ”, “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОН АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ” БОЛОН “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, ТОЙРГИЙН МАНДАТЫН ТОО, ДУГААР, НУТАГ ДЭВСГЭР, ТӨВИЙГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай саналаа Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны 01 дүгээр сарын 11, 18-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. 1.Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 06 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 2.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1д заасан “Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах” гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд ”New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр шийдвэрлэлээ. 3.Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасныг үндэслэн аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрогтой байх, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог 48 байхаар Улсын Их Хурлын тогтоолыг баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг 2012 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай ижил байхаар тогтоосон болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Б.Хатантуул Утас: 265504, 99116090 --- оо О оо ---
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw