Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 164 Түүнчлэн энэ бүлэгт тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг хариуцлагыг хуульчлах бөгөөд тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, тайлан, мэдээллийн сан, сүлжээ бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан болно. Хуулийн тариалангийн газрын хөрсийг хамгаалах гэсэн 4 дүгээр бүлэгт хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа, тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанар, тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт тавих хяналт гэсэн зүйлүүдтэй бөгөөд хөрс хамгаалах, сайжруулах гэсэн зүйл, үйл ажиллагаа гэсэн шинэ зохицуулалтууд шинээр туссан. Хуулийн бусад зүйл гэсэн 5 дугаар бүлэгт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тусгагдсан. Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 2004 онд батлагдсан Тариалангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсан болно. Хууль батлагдсанаар дараахь эерэг үр дагавар гарна: -Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангаснаар, хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийг түүхий эдээр хангана. -Хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулж, техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломж бүрдэнэ. -Газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах дэглэмийг тодорхой болгон, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжинө. -Хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах баталгаа бий болно. -Тариалан, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн орчин бүрдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утасны дугаар: 264405, 99184914 --- оо О оо ---
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw