19 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà сумын зарим газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ. Тогтоол батлагдсанаар байгалийн ховор экосистем, ландшафт, түүх, соёлын үнэт өв, археологийн томоохон дурсгалт газар нутгийг байгаа байдлаар нь хадгалан хамгаалж, ирээдүй хойч үеийнхэнд өвлүүлэхээс гадна улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой болно. 4.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Органик хүнсний тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, төслийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хог хаягдлын тухай”, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай”, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай” хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод хүргүүлэв. 2.Бусад ажлын талаар 1.Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, тус дэд хорооны даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, шийдвэрлэв. 2.Байнгын хороо чуулганы хугацаанд дараах тайлан, мэдээллийг хуралдаанаараа сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өглөө. Үүнд: 2015 намрын ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл, Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Гурил үйлдвэрлэгчдэд үзүүлсэн, зээл, тусламжийн эргэн төлөлт /Засгийн газрын 2015.08.03-ны өдрийн 320-р тогтоолын хэрэгжилт/, Оросын Холбооны Улсаас улаан буудай импортлох, хивэгний экспортын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл, Төв цэвэрлэх байгууламжийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw