Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 146 Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, ахмад настнуудын амьжиргаанд хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын 53 дугаар тогтоолыг 2015 онд батлан гаргасан бөгөөд уг бодлогын 3.2.14-т ”2030 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэсэгчлэн хагас хуримтлалын тогтолцоонд, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх;” 4.1.4-т хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдолд болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах.” Гэж заасныг үндэслэн ирээдүйн тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх шаардлага гарсан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль нь тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 8 зүйл, 15 хэсэг, 21 заалттай. Хүн амын насжилт, санхүү, эдийн засгийн байдлаас шалтгаалж, урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдал үүсэх үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан” гэнэ. Ирээдүйн тэтгэврийн сангийн төсвийг санд төвлөрүүлэх орлогыг эх үүсвэрийнх нь төрлөөр, сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалтаар, санд авч ашиглах зээл, хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан төрлөөр, сангаас энэ хуулийн 5.1д заасны дагуу хийх хөрөнгө оруулалтын хэмжээ болон Төсвийн тухай хуульд заасан бусад үзүүлэлтээр Улсын Их Хурал жил бүр батална. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө, орлого нь Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлого, ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар банкинд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдсаны орлого, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалсан зээлийн эх үүсвэр, улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл, тусламж, хуульд заасан бусад эх үүсвэр байна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 3.2.4т заасан орлогоос санхүүжүүлэх, энэ хуулийн 3.2.7-д заасан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны бүртгэл, төлбөр тооцоотой холбоотой шимтгэл, хураамж төлөхөд тус тус зарцуулна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагалдуулан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хамт баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw