Чуулганы танилцуулга

17 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà боловсронгуй болгох багц хуулиудыг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 3.Бусад ажлын талаар Ажлын албанаас Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр нийт 7 удаагийн судалгаа, лавлагаа, мэдээлэл, танилцуулга боловсрууллаа. Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийн төсөл өргөн баригдсантай холбогдуулан уг баримт бичиг дэх зарим заалтын тайлбар, лавлагаа, баримт бичгийн нэр томьёоны тайлбар зэргийг бэлтгэж Байнгын хорооны гишүүдэд тарааж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийг шинээр өргөн баригдсан баримт бичгийн төсөлтэй харьцуулсан судалгааг хийж Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Улсын Их Хурлаар зөвшилцөх, соёрхон батлахаар өргөн мэдүүлсэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний дүн ДНБ-нд эзлэх хувийн жинг тооцсон лавлагааг гаргаж Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан. Байнгын хорооноос “Зүүн хойд Азийн хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын материалуудыг эмхэтгэн хэвлүүлж яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн. Байнгын хорооны ажилтнууд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан “Газрын тос ба Монгол Улсын эдийн засаг” олон улсын хуралд оролцлоо. Тайлангийн хугацаанд Байнгын хороонд нийт 65 албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч, Байнгын хорооноос 60 албан бичгийг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна. Байнгын хороонд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлсэн хууль, тогтоолын төслийн эх хувь, санал, дүгнэлт, холбогдох бусад материалуудыг цахим парламент систем /intra. parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан my parliament аппликэшнд /ipad/ тус тус цаг хугацаанд нь тогтмол оруулж ажилласан. Ажлын албанаас хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 16 боть, 1530 хуудас, хуралдааны тэмдэглэлийн 3 боть 527 хуудас, Байнгын хорооны тогтоол 1 боть, нийт 21 боть баримт бичгийг архивын нэгж болгон архивт шилжүүлж, 68 баримт бичгийн 1201 хуудсыг 20-130 хувиар, нийт 35221 хуудас олшруулан Улсын Их Хурлын болон Байнгын хорооны гишүүд, Тамгын газрын холбогдох хэлтэс, албадад тарааж, дотоод сүлжээнд оруулав. Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХYНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 2015 оны намрын чуулганы хугацаанд дунджаар 67.4 хувийн ирцтэйгээр 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл, сайдын мэдээлэл 8, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 2, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал 1-ийг тус тус хэлэлцэж, 3 хууль, 4 тогтоол батлуулсан байна. Байнгын хорооноос хэлэлцэх эсэхийн санал,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw