145 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 17ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд /тэтгэврийн даатгалд/ сайн дураар 181.3 мянган иргэн даатгуулсны 32.7 мянга нь малчид байсан бөгөөд энэ нь нийт малчдын 11.1 хувь байжээ. Сүүлийн 5 жилийн судалгааны дүнгээр, малчдын зөвхөн 4.3-11.1 хувь нь тэтгэврийн даатгалд сайн дураар хамрагдсан нь ирээдүйд малчдын дийлэнх нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах болоцоогүй болохыг харуулж байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 3 зүйлтэй бөгөөд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ даган хариулах, хамгаалахаар өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын нийгмийн баталгаа нь сайжирна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх О.Баяраа Утас:262804, 99199853 --- оо О оо --- ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw