Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 16 9.Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ соёрхон батлах тухай; 10.Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай; 11.“Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр” соёрхон батлах тухай. Байнгын хороо “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай”, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, түүнчлэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэн, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргав. Монгол Улсаас Сент Люси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа. Монгол Улсаас гадаадын зарим улсад суух элчин сайдыг томилох, чөлөөлөх, зарим олон улсын гэрээ хэлэлцээрийг зөвшилцөх 7 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ холбогдох байгууллагад хүргүүлэв. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж, Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоол гаргалаа. Ажлын хэсэг Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний анги, салбар, тусгай салбар, тусгай объектууд, Хил хамгаалах ерөнхий газрын отрядуудын үйл ажиллагаа болон тэдгээрийн зэвсэглэл, техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь очиж танилцсан. Зэвсэг техникийн хадгалалт, хамгаалалт, хэрэгжүүлэх арга хэмжээний Батлан хамгаалах сайдын мэдээллийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсож, холбогдох зарим асуудлаар Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргасан. Уг тогтоолд зэвсэгт хүчний зэвсэглэл, галт хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, гүйцэтгэн цэнэглэсэн галт хэрэглэлийг аюулгүй болгох, батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх, тусгай томилгоот анги, салбаруудын зэвсэглэл, техникийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл өгсөн. Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс батлагдсантай холбогдуулан Байнгын хорооны тогтоолоор батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw