Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 154 Бүх шатны Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлэх, хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлуулж, хэрэгжүүлэх, үр дүнг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлэх, хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг дэмжих, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдийн зориулалтын барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг, оролцоотой байна. Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд нь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих, иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах, хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, эцэг, эх хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаарх арга хэмжээнд оролцоход нь байгууллага чөлөө олгох үүрэг оролцоотой байна. Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, хүүхэд хамгаалахтай холботой харилцааг хуулиар тусгайлан зохицуулна. Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагалдуулан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хамт баталлаа. Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль гарснаар хүүхдийн эрх баталгаажиж, хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх болно. Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх О.Баяраа Утас: 262804, 99199853 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw