Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 102 Хавсралт-3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А)Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах”-ыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаар, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс чөлөөлж болно.” гэж тус тус заасан. Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар үзүүлж ирсэн бөгөөд 1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргаж байсан. Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11ний өдөр баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр уг хуулийн зарим хэсэгт тавьсан хоригийг Улсын Их Хурал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, хүлээж авахаар шийдвэрлэсний дагуу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баталсан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан. Энэ хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулсан. Үүнд: • зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх; • зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах; • ялгүй болох болон хорих ялыг нь тэнссэн, хорих газраас тэнсэн суллагдсан хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох; • хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох. Энэ хуульд доор дурдсан хүнийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан: • цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон; • онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw