Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 166 цэргийн хүчийг ашиглана” гэж тунхаглаад төрийн батлан хамгаалах бодлогын үндсэн зарчмууд, өөрийн эсрэг чиглэсэн зэвсэгт түрэмгийлэлд юуг хамааруулах, дайсан гэж хэнийг үзэх зэрэг асуудлуудыг тусгасан. ◦ Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэлд Монгол Улсын батлан хамгаалах чадавх, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжих эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, батлан хамгаалах арга хэмжээний төсвийг улс орны эдийн засгийн өсөлттэй уялдуулах, тогтвортой байлгах үүднээс батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална. ◦ Орон нутгийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон төсвийг тухайн орон нутгийн төсвөөс болон хуульд заасан бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. ◦ Батлан хамгаалахын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжид төрөөс дэмжлэг үзүүлнэ. Цэргийн зарим нэр төрлийн эд хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх, худалдан авах бодлого баримтална. ◦ Зэвсэгт хүчний зэвсэглэлийг үе шаттай шинэчилж байх уян хатан тогтолцоо бүрдүүлнэ. Эн тэргүүнд цэргийн зэвсэг, техник худалдан авахад зориулан батлан хамгаалах зардлын тодорхой хэсгийг жил бүрийн улсын төсөвт тусгайлан суулгаж байх эрх зүйн зохицуулалттай байна. ◦ Батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэлд эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангаж, цэргийн алба хаах тогтолцоог боловсронгуй болгох, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлэх, цэргийн албыг биеэр болон хуульд заасан бусад хэлбэрээр хаагаагүй иргэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн албанд анх орж буй иргэнд цэргийн алба хаасан байх шаардлага тавих асуудлуудыг тусгаж өгсөн. ◦ Батлан хамгаалах бодлогын эрх зүйн чиглэлд Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангах гол санаа тусгагдсан. 5.Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нэгдмэл байх нь үндэсний язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэн хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг төрийн цэргийн байгууллын тогтолцоонд хамааруулж, эдгээр байгууллага тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах, дайны байдал зарламагц Зэвсэгт хүчний бүтцэд шилжих асуудлыг тусгасан. 6.Монгол Улсын Зэвсэгт хүчин хуурай замын, агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэрэгтэй байхаар тогтоож, зэвсэгт хүчний тайван цагт хүлээх үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар түүнтэй уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндэс суурь тавигдах юм. Мөн Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг шинэчлэн боловсруулж батлуулна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw