Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 18 дүгнэлт 5, Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал, дүгнэлт 8, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 3, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 149 гаргасан байна. Байнгын хорооноос 9 тогтоол батлан гаргаж, хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн тэмдэглэл 5 гаргасан байна. Ажлын хэсэг 10 удаа, ажлын дэд хэсэг 36 хуралдсан болно. Байнгын хороонд 65 албан бичиг, 4 өргөдөл, гомдол ирснээс 6 албан бичиг, 4 өргөдөл, гомдолд хариу явуулсан байна. Тайлангийн хугацаанд Байнгын хороо 8 хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 1.Хууль, тогтоолын хэлэлцүүлгийн талаар 2015 оны намрын чуулганы хугацаанд Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хорооны болон Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллав. Дараахь хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэв. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тогтоол батлагдсанаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх эдийн засаг, эрх зүйн орчныг сайжруулах, дотоодын хүн амын хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний чанар, хангамжийг нэмэгдүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, сайжруулах, тус салбарын эдийн засагт эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх боломж бүрдэх бөгөөд 2016-2025 оны хооронд хэрэгжих юм. 2.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тариалангийн тухай” хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Хууль батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангаж, хөдөө, орон нутагт ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийг газар тариалангийн түүхий эдээр хангах, хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулж, техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэн улмаар бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломж бүрдэнэ. 3.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Уг тогтоолоор байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар, түүх соёлын үнэт өв, археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Ноён уул орчмын Төв аймгийн Сүжигт, Зурамт, Хужиртын ам болон Батсүмбэр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw