Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 60 боловсронгуй болгох нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн арга хэмжээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулан нийтэд мэдээлэл хүргэн ажиллав. Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагын зүгээс хийсэн 32 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, хэвлэлийн бага хурал, бусад үйл ажиллагааны талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад мэдээлэл хүргэн ажиллав. Тухайлбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын хийсэн, Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарын хийсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтын хийсэн хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээллийг видео болон текст хэлбэрээр бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчиллаа. Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй www.parliament.mn цахим хуудсанд хандаж мэдээлэл авсан иргэдийн тоо 17.6 саяд хүрсэн байна. “Parliament.mn” нэр бүхий олон нийтийн Twitter, Facebook сүлжээгээр Улсын Их Хурлын цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэж ирлээ. Өнөөдрийн байдлаар Facebook сүлжээгээр мэдээлэл авах хэрэглэгчийн тоо 9773 хүрсэн бол Twitter сүлжээгээр өдөр, цаг тутам мэдээлэл авагчдын тоо 20119 болж нэмэгджээ. Намрын ээлжит чуулганы хугацаанд нийтдээ Төрийн ордон УИХ-ын үйл ажиллагаатай иргэд, олон нийтийг танилцуулах аялалыг 470 гаруй удаа зохион байгуулж, 23950 иргэнд үйлчилжээ. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 17 дугаарыг хугацаанд нь гаргалаа. Эмхэтгэлийг төр захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, нийтийн номын сангууд зэрэг нийт 5436 байгууллагад үнэ төлбөргүй хүргэж байна. Түүнчлэн шуудангийн 4 компанитай байгуулсан гэрээний дагуу 1118 захиалагчид эмхэтгэлийг хүргэн ажиллаж байна. Монгол Улсын Бага хурал, Улсын Их Хурлын үе үеийн гишүүдийн зураг бүхий 7 монтажийг хийн төрийн ордонд байрлууллаа. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Үндсэн хуулийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж, Үндсэн хуулийн агуулга, түүхэн ач холбогдол, Үндсэн хууль батлах үеийн үйл явцын талаар Улсын Их Хурлын гишүүд, депутатуудыг оролцуулсан нэвтрүүлэг, хэлэлцүүлгийг телевизүүдээр нэвтрүүлэн, ойн арга хэмжээний мэдээ, мэдээлэл, Үндсэн хууль тогтоогчидтой хийсэн ярилцлагыг өдөр тутмын сонинууд, цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэлээ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw