Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 124 бүх төрлийг эцэс болгох; хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийн түвшинг бууруулах; нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх; Гурав. Байгаль, орчны тогтвортой хөгжлийн хүрээнд усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх; эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бэхжүүлж, сөрөг нөлөөллийг сааруулах; байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах; цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх; хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, хог хаягдлын менежментийг сайжруулах; Дөрөв. Тогтвортой хөгжлийн засаглалын хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт тавих хариуцлагатай, чадварлаг засаглалын бүтцийг бүрдүүлж, бэхжүүлэх; төр, засгийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх; улс төрчид, төрийн албан хаагчдын ёс зүйн талаархи хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдүүлэн, бүх хэлбэрийн авилга, хээл хахуулийг устгах; тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох зэрэг зорилтыг тус тус хэрэгжүүлэхээр тодорхойлов. Нийт 45 зорилт, 20 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон, хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн дараахь түвшинд хүрсэн байхаар тооцоолсон. Үүнд: 1. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17,500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. 2. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. 3. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. 4. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. 5. Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. 6. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ. 7. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно. 8. Унаган байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно. 9. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийд эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно. 10. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна гэж үзлээ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхдээ олон эх үүсвэрт санхүүгийн нөөц, бололцоог ашиглах, хувийн хөрөнгө оруулалт, концесс ба төр хувийн хэвшлийн түншлэл, Хөгжлийн банк, орон нутгийн хөгжлийн сан, корпорациудын хөрөнгө оруулалт, улсын ба орон нутгийн төсвийн санхүүжилтийг ашиглахаар тооцсон бөгөөд хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw