147 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль гарснаар ирээдүйн тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотойгоор улсын төсөвт үүсэх ачааллын дарамтад одооноос бэлтгэж буй арга хэмжээ болох бөгөөд тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийг эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой болно. Түүнчлэн тэтгэврийн нөөц санг байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх О.Баяраа Утас: 262804, 99199853 --- оо О оо --- МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар тус байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас Монголын улаан загалмай нийгэмлэгт үзүүлэх дэмжлэг, бие даасан байдлыг хангах тухай болон Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг, таних тэмдгийг хэрхэн хэрэглэх, хамгаалахтай холбогдсон харилцааг улам боловсронгуй болгон зохицуулж өглөө. Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийн дагуу хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болсон зөвхөн нэг Улаан загалмай үндэсний нийгэмлэг байгуулна гэж албан ёсоор хуульчлав. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, олон улсын Улаан загалмайн хорооноос баталсан үндэсний нийгэмлэгийн загвар хуулийн шаардлагад нийцүүлж өгсөн бөгөөд энэ хууль дөрвөн бүлэг, 15 зүйлтэй. Монголын улаан загалмай нийгэмлэгийг хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвенци, нэмэлт протоколыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага гэж тодорхойлов. Түүнчлэн Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилгыг зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх,хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харъяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw