Чуулганы танилцуулга

41 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà орлогын өөрчлөлт, инфляц, гадаад худалдаа, ам.долларын ханшийн таамаглалын талаар судалгаа шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлсэн. Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж холбогдох байнгын хороодод хүргүүлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх Засгийн газраас өргөн барьсан хөрөнгө оруулалтын 443,6 тэрбум төгрөгийн 602 төсөл, арга хэмжээ, хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх 450,0 тэрбум төгрөгийн 137 төсөл арга хэмжээг шинээр нэмэгдсэн, Векселиэр санхүүжүүлэхээр Засгийн газрын 2015.07.07-ны 282 дугаар тогтоолоор батлагдсан эсэх, 2015 оноос шилжсэн хөрөнгө оруулалт, мөн тодотголоор хасагдсан төсөл арга хэмжээ зэргээр ангилан судалгаа хийж Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт танилцуулсан. 5. Сангийн яам болон Хөгжлийн банкнаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны орлого, зарлага, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг сар бүр хүлээн авч дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн гүйцэтгэлийн талаар холбогдох мэдээллээр хангаж ирлээ. Энэ нь Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангахаас гадна Монгол Улсын 2015 оны төсвийн хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавьж байгаа чухал ажил юм. 6. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зардлын болон төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоолол, судалгааг хийж холбогдох Байнгын хороо болон ажлын хэсэгт хүргүүлсэн. ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw