Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 114 Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан Автозамын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 212 хууль, “Зөрчлийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус баталсан болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Сайнзориг Утас: 263526, 88110079 --- оо О оо --- ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХИ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, З.Энхболд, Л.Эрдэнэчимэг, С.Дэмбэрэл нарын 27 гишүүдээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй байх зохицуулалтыг Иргэний хуулийн 170 дугаар зүйл буюу “Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах” гэсэн зүйлд нэмж тусгахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн харилцаа нь зээлийн баталгаатай холбоотой үүсдэг барьцаа бөгөөд зээлийн гэрээний явцад дан ганц үүрэг гүйцэтгэгчийн буюу ипотекийн зүйлийг өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамааран зарим тохиолдолд барьцаалагчийн хүсэл зориг /зөвшөөрөл/-оос хамаарах онцлогтой зохицуулалтыг шаарддаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж тус тус заасан байдаг. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй, харин ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нь гуравдагч этгээдэд шилжүүлэх /худалдах, бэлэглэх гэх мэт/ тохиолдолд барьцаалагчийн зөвшөөрөл авдаг байх төсөл санаачлагчийн үзэл баримтлалыг Улсын Их Хурал зарчмын хувьд дэмжиж Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдснаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулах бодит нөхцөл бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа бага хүүтэй, урт хугацаа бүхий “Орон сууцны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw